Цахилгаан барааны арчилгаа

1.Ахуйн цахилгаан барааг тогтмол арчилах нь төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг өгөх бөгөөд эвдрэл гэмтэл тохиолдох нь багасдаг.

Ахуйн цахилгаан барааны ашиглалтын арчилгаа, үйлчилгээг тогтмол хийснээр ихэнх эвдрэлүүдээс зайлс хийж чаддаг. Ингэснээр цахилгаан бараа бүрэн хүчин чадлаараа ажиллах, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, засварын зардлыг хэмнэж болно.

2.Үйлдвэрийн зөвлөгөөг мэдэж байх:

Та шинээр худалдан авч байгаа цахилгаан хэрэгслийнхээ ашиглалтын номыг заавал авч, уншиж байгаарай. Үйлдвэрийн зөвлөгөө бол хамгийн зөв бөгөөд аюулгүй байдаг.

3.Гэр ахуйн цахилгаан барааны ашиглалтын хугацааг уртасгах зөвлөмж:

- Битүүмжлэлийн чанарыг шалгах
- Шохойжилт, хоолны үлдэгдэл болон бөглөрлийг шалгаж байх
- Хэзээ ч угаалгын машины даацыг хэтрүүлж хувцас угаах болон хатааж бай.
- Зөвшөөрөгдсөн цэвэрлэгээний бодис болон цэвэрлэх горимыг мөрдөж ажилла.
- Жижиг засваруудыг хийж байх хэрэгтэй. Жишээ нь битүүмжлэл, жийрэг, хоолой гэмтсэн үед сольж байх хэрэгтэй.
- Жижиг засваруудыг хийхгүй удвал гэр ахуйн цахилгаан хэрэгслийн ашиглалтын хугацаа огцом буурдагыг анхаарах хэрэгтэй.

4.Ямар нэгэн зүйлд эргэлзэж байгаа бол мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй:

Цахилгаан хэрэгслийн талаар танд ямар нэгэн асуулт байгаа бол мэргэжлийн байгууллага руу утасдаарай. Тэд таны шинээр худалдан авсан цахилгаан хэрэгслийн тань ашиглалтын талаар хамгийн зөв, аюулгүй, найдвартай зөвлөгөөг өгөх болно.