Хагас автомат угаалгын машин

Хагас автомат угаалгын машины сэгсрэгч хамгийн түрүүнд эвдэрдэг. Энэ төрлийн дуудлагын 90-95% нь мотор шатсан байдаг. УЧИР НЬ:

1.Угааж байгаа хувцасаа угаадаг талаас нь шууд их устай нь аваад сэгсрэгчиндээ хийснээс болж моторлуу нь ус орж шатдаг. Иймд аль болох усыг нь базаж, багасгаж байж сэгсэрвэл зохино.

2. Байрны айлууд ванндаа угаадгаас болж угаагч мотор шатдаг. Мөн даац хэтрүүлснээс болж 2 талруу эргэхдээ муухай дуугардаг болж редүктор эвдэрдэг. Тэгэхээр угаалгын машиндаа аль болох их ус хийж угаах хувцасны хэмжээг тохируулж байх нь чухал.